top banner

Австралид Валентины өдөрт зориулж хамгийн их сарнай импортолжээ


2018-02-14 16:26:24
Зураг
СИДНЕЙ. /Синьхуа/. Лхагва гарагт тохиож буй дурлалт хосын баярын өдөр болох Валентины өдөрт зориулан Австралид сүүлийн хоёр долоо хоногт хамгийн их буюу 10,5 сая сарнай импортоор оруулж ирсэн байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Австралийн хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, импортын сарнайн дийлэнх хувийг Кени улсаас оруулж иржээ. Африкийн тус улсаас 2016 онд 1,25 сая цэцэг авч байсан бол энэ оны хоёрдугаар сард дурлалдаа шатаж буй австраличуудад зориулан 6,46 сая сарнай усан онгоцоор тээвэрлэн оруулж ирсэн байна.

Энэ нь Австралийн маш олон эмэгтэйчүүдийг баярлуулж байгаа хэдий ч дотоодын цэцэг үйлдвэрлэгчдэд очиж буй дарамтыг нэмэгдүүлж байгаад тус улсын хөдөө аж ахуйн яам сэтгэл зовниж байгаа ажээ.
 
                                                                                                                                                              Н.Мишээл

Монгол брэнд