top banner

Канныны олимпийн цогцолбор руу орох цэгүүдийг хаажээ


2018-02-14 18:05:52
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. Өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулагч Пёнчан хотын дагуул хот болох Каннын хотын олимпийн цогцолбор руу орох цэгүүдийг хүчтэй шуурганы улмаас өдрийн туршид хаах шийдвэр гаргасан тухайгаа Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо мэдэгджээ.
 
Хүчтэй салхины улмаас аюулгүй байдлыг хангах бүх үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Салхи намдтал байрлаж буй газраа үлдэж, гадуур гарахгүй байхыг олимпийн тоглолтыг зохион байгуулагчид наадамд хүрэлцэн ирсэн хүмүүст зөвлөжээ.
 
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас мөн биатлон, уулын цанын тэмцээний хуваарь өөрчлөгдөж, цанын хос төрлийн тэмцээн хойшлогдсон байна. Түүнчлэн олимпийн наадмын бэлэг дурсгалын дэлгүүр түр хугацаагаар хаагдаад байгаа аж. 
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд