top banner

"Хөх Ган" компанийн хувьцаа хамгийн их хувиар өсөв


2018-02-14 19:17:51
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 133,997 ширхэг хувьцаа арилжсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" компанийн HGN хувьцаа +13.63 хувь, "Дархан Нэхий" ХК-ийн NEH+12.20 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сүү" /SUU/ -5.06 хувь,н "Талх Чихэр" /TCK/ -2.91 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,193.46 нэгж болж 0.61 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд 96 тэрбум 737 сая 266 416 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 

Монгол брэнд