"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" байгуулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-02-15 08:41:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэх зорилго бүхий "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв" энэ сарын 26-наас үйл ажиллагаагаа эхлүүлэх болжээ.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж хамтран байгуулж буй энэхүү төв Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг ажлын байранд зуучлах зорилготой юм.

Тус загвар төв нь ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах, тэднийг бүлгийн сургалт болон бусад үйл ажиллагаанд хамруулах замаар хөдөлмөр эрхлэх чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах юм. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” боловсруулж, гарааны бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон бусад дэмжлэн үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ