top banner

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэндчилгээ дэвшүүлэв


2018-02-15 09:45:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Монголын Цагаан сарыг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүлжээ.
Мэндчилгээнд "Уламжлалт cар шинийн баяраа тэмдэглэж буй Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье. АНУ нь Монгол Улсыг дотны анд, түншээ хэмээн бахархалтайгаар нэрлэдэг бөгөөд Америк-Монголын иргэд хоорондын харилцаа айсуй жилд улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэж байна. Ирж буй шороон нохой жилд Монгол Улс болон монголчуудад амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!" гэжээ. 
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ
Хэвлэлийн төлөөлөгчийн алба

 


Монгол брэнд