top banner

Засаг дарга ахмадуудад хүндэтгэл үзүүлэв


2018-02-15 13:52:47
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын гуравдугаар багийн иргэн, өдгөө 105 насыг зооглож буй Чойжингийн Цэнд гуайд аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын болон аймгийн ИТХ, ЗДТГ-ын гарын бэлгийг гардууллаа. Ч.Цэнд 1913 онд төрсөн, өдгөө үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд ийнхүү нохой жилтэйгээ золгож байгаа аж. 

Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч 100-гаас дээш настай, аймгийн ИТХ, ЗДТГ 90-ээс дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу аймгийн Засаг дарга үргэлжлүүлэн Баянхонгор сумын гуравдугаар багийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын гарын бэлгийг гардуулав. Засаг дарга Г.Батжаргал гуравдугаар багийн өндөр настан 93 настай Гончигийн Дулам, 92 настай Гомбосүрэнгийн Цэдэв, Дагдангийн Ишиг нарын гэрээр зочилж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ахмадууд Засаг даргад хөдөлмөрч, бүтээлч байж, залуу насандаа хань, гэр бүл, аймаг орон нутгийнхаа сайн сайхны төлөө уйгагүй ажиллаж, хөдөлмөрлөхийн чухлыг онцлон захиж байв.

                                                                                                                                    Б.Мөнхзул


Монгол брэнд