top banner

Өврийн чарганы тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин түрүүллээ


2018-02-16 14:08:28
Зураг
ПЁНЧАН. /РИА Новости/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын өврийн чарганы тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин Юн Сун Бин 3 минут 20,55 секундээр нэгдүгээр байрыг эзэлснээр тус төрөлд эх орондоо анхны алтан медалийг авчирч байна.

Харин Оросын тамирчин Никита Трегубуов 3 минут 22,18 секундээр мөнгөн медалийн болзлыг хангаж чадсан бол 3 минут 22,20 секундээр Их Британийн тамирчин Доминик Парсонс гуравдугаар байрыг эзэлжээ. Энэ нь Их Британичуудын хувьд 1948 оноос хойш өврийн чарганы эрэгтэйчүүдийн тэмцээнд авч буй анхны медаль нь болж байна.  

Эх орондоо 5 медаль авчраад байсан Оросын баг тамирчид медалийн тоогоо ийнхүү нэгээр нэмэгдүүлж одоогоор 6 медалийн эзэн болоод байна.
Э.Аянзаяа 

Монгол брэнд