top banner

Бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2018-02-17 09:40:11
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Аргын тооллын 2 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 2, Шувуун хушуут одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Монгол брэнд