top banner

Манай цаначин Б.Ачбадрах 97 дугаар байрт шалгарлаа


2018-02-17 10:32:47
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаан болж, Батмөнхийн Ачбадрах 41:40.4 минутын цагийн амжилтаар 97-р байрт шалгарлаа.

Энэ зайд нийт 119 тамирчин хурд хүчээ сорьсноос Швейцарийн Дариа Кологна 33:43.09 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Норвегийн С.Хегстад Хругер, Олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс оролцож буй ОХУ-ын тамирчин Денис Спицов хүрэл медаль хүртлээ.

Өвлийн олимпийн наадамд анх удаа оролцож байгаа Б.Ачбадрах 2017 онд “В” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монгол улсын цанын спортын түүхэнд анхдагч амжилтын эзэн болсон юм. Тэрбээр энэ удаа тэргүүлэгчээс 7 минутын алдагдалтай барианд оржээ.

Монгол улсын цанын тамирчдын дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ ажилласан бөгөөд баг тамирчид өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлнэ.

 Д.Өлзий


Монгол брэнд