top banner

Оросын баг тамирчид нийт 11 медалийн эзэн болоод байна


2018-02-19 12:25:44
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн наадмын 9 дэх өдөр Оросын баг тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Цанын 4х10 км-ийн буухиа уралдаанд Оросын тамирчид хоёрт орж, мөнгөн медалийн эзэн болсон бол фристайлын тамирчин Илья Буров цанын акробатикийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр өнгөрсөн ням гарагт Оросын баг тамирчдын медалийн тоог хоёроор нэмэгдүүлж одоогоор тус улс нийт 11 медалийн эзэн болоод байна.

Цанын акробатикийн төрөлд Украины тамирчин Александр Абраменко олимпийн аварга болж эх орондоо анхны алтан медалийг авчирсан бол энэ төрөлд Хятадын тамирчин Зя Зунъяну мөнгөн медаль хүртсэн байна.  

Харин Оросын баг тамирчдын мөнгөн медаль хүртсэн цанын 4х10 км-ийн буухиа уралдаанд Норвегийн баг аварга болж, Францын тамирчид хүрэл медаль хүртжээ. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд