top banner

Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц Вьетнамын боомтод ирнэ


2018-02-19 16:35:51
Зураг
ТОКИО. /TАСС/. Нисэх онгоц тээгч “Carl Vinson” цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц тэргүүтэй АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг 3 дугаар сард Вьетнамын Дананг боомтод орж ирнэ. Энэ талаар АНУ болон Вьетнам улс эцэслэн тохиролцсон тухай Японы Никкей сонинд мэдээлжээ.
 
Вьетнамын дайн 1975 онд дууссанаас хойш Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц анх удаагаа Вьетнамд ирэх гэж байгаа нь энэ юм.
 
Одоо АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг Филиппинд зочилж байгаа аж. “Carl Vinson” тэргүүтэй цохилтын бүлэг нь Хятадын талд шахалт үзүүлэхийн тулд Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж байгаа юм. Хятадууд стратегийн хувьд маш чухал энэ бүсэд цэргийн хүчээ зузаатгаж байгаа гэж Японы сонинд бичсэн байна.
 
 “Carl Vinson” хөлөг онгоц Вьетнамын боомтод орж ирэх гэж байгаа нь Хятадыг тогтоон барихын тулд АНУ, Вьетнамын хооронд аюулгүй байдлын салбарт харилцааг бэхжүүлэх зорилготой ажээ.
 
Америкийн эрх баригчид Вьетнамд зэвсэг нийлүүлэхийг хориглосон хоригоо 2016 онд цуцалсан байна.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд