top banner

“Миний ном-Миний хобби” богино өгүүллэгийн уралдааны шилдгүүд тодорлоо


2018-02-20 12:42:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Соёлын төв, Хүүхдийн номын өргөөтэй хамтран зохион байгуулсан “Миний ном-Миний хобби” богино өгүүллэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.

Тус уралдаан нь уянгын, хошин, адал явдалт  сэдвээр эх орноороо бахархсан, өв соёл, ёс заншлаа дээдэлсэн, хүүхэд багачуудын дунд мартагдаж буй ахуйн соёлыг сэргээсэн, эцэг эх, ахмад үеэ хүндэлсэн, орчин цагт хүүхэд багачуудад аюул заналхийлэл учруулж буй олон талт асуудлуудыг тусгасан байх шаардлагыг тавьсан аж. Уралдааныг өнгөрсөн оны 11 дүгээр сард зарлаж, хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Тус уралдааны тэргүүн байрт Б.Очмаагийн "Ээж", удаах байрт О.Дэлгэрхишигийн "Жаахан Балжаа", гуравдугаар байрт  А.Энхжингийн  "Дэлхийн III дайн" бүтээлүүд шалгарч, шагналаа гардаж авав. 

Энэ удаагийн тэмцээний шилдэг найман бүтээлийг мэргэжлийн жүжигчний ангийн оюутан сурагчид уншиж, толилуулсан нь бүтээлийг амилуулж, үзэгчид төдийгүй зохиолч сурагчдын сэтгэлд хүргэж чадсанаараа онцлог болжээ. Уралдааныг сурагчдын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, оюун сэтгэхүйг нь тэлэх, авьяас билгийг нь нээн хөгжүүлэх зорилготойгоор 2015 онд анх радио жүжгийн зохиол хэлбэрээр ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж эхэлсэн аж. 
Д.Сарантуяа


Монгол брэнд