top banner

Үхсэн зээрийн сэг зэмийг цэвэрлэв


2018-02-20 18:53:31
Зураг
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу зээрийн сүргийн сэг зэм устгах ажлын хэсэг Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран төмөр замын хамгаалалтын торонд орооцолдож үхсэн нийт 39 зээрийн сэг зэмийг тээвэрлэн ариутгаж халдваргүйжүүлжээ.
Замын хажуугаар сүргээрээ цахилж давхих зээрийн сүргийн зарим нь төмөр замын хашлагатай торонд орооцолдож үхсэн тохиолдол нийтлэг байгаа аж.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс баруун хойд зүгт  20 гаруй км-т 500-гаас 800 гаруй зээр Дорнодын уудам талаас идэш тэжээл хайж нүүдэллэн иржээ.
 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд