top banner

“Саран хөхөө” театрын уран бүтээлчид Өвөрмонголд тоглолоо


2018-02-20 19:04:24
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошууны урилгаар уран бүтээлээ толилуулаад иржээ.
Театрынхан Дөрвөд хошууны сар шинийн баярын цэнгүүнд урилгаар оролцож ӨМӨЗО-ны “Одон” телевизийн нэвтрүүлэгт уригдсан байна. Энэ удаа  монгол ардын бүжиг буюу “Дарьгангын чимэг”  бүжгээр, “Есөн шаргын тоос”, “Хүлгийн айзам” зэрэг  ардын хөгжмөөр оролцсон аж.
Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус театрын уран бүтээлчид өвөр монголчууддаа өөрсдийн уран бүтээлээ толилуулж, хамтарч уран бүтээл хийх, туршлага судлах  боломжтой болж буй юм.   
"Саран хөхөө" театр нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, дуу хөгжим, бүжиг, драм гэсэн уран бүтээлийн таван ангитай үйл ажиллагаа явуулж байна. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд