top banner

Самбоч Ц.Батцэцэг Минск хотноо алтан медаль хүртжээ


2018-02-21 06:51:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүдэд Минск хотноо болсон Белорусь улсын ерөнхийлөгч А.Лукашенкогийн нэрэмжит самбо тэмцээнд манай бөх Ц.Батцэцэг амжилттай оролцож алтан медалийн эзэн болжээ.

Тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцсоноос Б.Гаажаадамба 82-кг-д, Г.Наранцэцэг 48 кг-д тус тус мөнгөн медаль, 52 кг-д Ш.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртсэн байна. Мөн 57 кг-д Мөнхбат, 62 кг-д Цэдэн-Иш нар хүчээ сорин барилджээ.

"Гаруда" клубын тамирчин Ц.Батцэцэгийн хувьд
самбо бөхөөс гадна жүдо, жюү жицү зэрэг бөхийн олон төрлөөр амжилттай хүчээ сорьж яваа тамирчин юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд