top banner

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн


2018-02-21 07:58:42
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшинэ.

Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд