top banner

“Уурхайчин” багийн сургууль, цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалт хийлээ


2018-02-21 15:38:32
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багаас аймгийн ИТХ-д сонгогдсон Д.Батбилэг төлөөлөгч багийн ажлын алба болон сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж өглөө.
Тухайлбал, 500 ваттын хүчин чадалтай чанга яригч, сургууль, цэцэрлэгт 30 гаруй сая төгрөгийн хичээлийн хэрэглэгдэхүүн, хяналтын камерийг нь шийдвэрлэсэн байна.  Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин баг”-т ерөнхий боловсролын таван сургууль, дөрвөн цэцэрлэг байдаг. Энэ нь бусад багаас олон сургууль, цэцэрлэгтэй тул сурагчдын хамран сурах хүрээ их байдаг юм. 
“Уурхайчин” багт 1517 өрхийн 5703 иргэн оршин сууж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 


Монгол брэнд