top banner

Хоёрдугаар сарын 22-нд болох үйл явдал


2018-02-22 08:28:51
Зураг
08.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ЭМЯ, НЭМҮТ-өөс “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааны дүнг танилцуулна. Утас: 99124735

09.30 цагт  Стандарт, хэмжил зүйн газарт Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал болно.

10.00 цагт “Континентал” зочид буудалд “Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас 2017 оны Авлигын төсөөллийн индексийг танилцуулна.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ-наас “Иргэдийн оролцоо II” төслийн судалгааны ажлын дүнг танилцуулна.

10.00 цагт МУИС-ын Номын санд “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-аас “Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулах уулзалт” зохион байгуулна.

10.30 цагт Спортын төв ордонд Допингийн үндэсний төвийн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Туушин” зочид буудалд НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны дүнг танилцуулна.

11.00 цагт Монголбанкинд тус банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын дугуйн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Монгол брэнд