top banner

Бразилийн эмч нар толгойгоороо нийлсэн сиамын ихрийг салгажээ


2018-02-22 14:27:03
Зураг
РИО ДЕ ЖАНЕЙРО. /Синьхуа/. Бразилийн улсын эмч нар толгойгоороо нийлсэн сиамын ихрүүдийг салгах нарийн ажиллагаатай мэс заслын эхний хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн ба энэхүү мэс засал нь арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж “Бандейрантс” телевиз мягмар гарагт мэдээлсэн байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, энэхүү хагалгааг Бразилийн Сан-Паулогийн их сургуулийн эмнэлэг Нью-Йорк хотын Анагаах ухааны Монтефиор төвийн тусламжтайгаар хийж гүйцэтгэжээ.

Мэдрэлийн системийн мэс засалч Хелио Рубенс Мачадогийн удирдан явуулж буй 2016 онд төрсөн Мария Изабелле болон Мария Изадора хоёрыг салгах мэс заслын дөрвөн хагалгааны эхнийх нь энэ юм байна.  
 
 Н.Мишээл

Монгол брэнд