top banner

Хөрөнгийн биржийн шинэчилсэн журмуудыг СЗХ батламжлав


2018-02-22 17:06:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд тодорхой хөнгөлөлт эдлэх шинэ журамтай болов.
Учир нь Хөрөнгийн бирж Үнэт цаасны бүртгэлийн журам, арилжааны журам, үнийн индекс тооцох журмуудад өөрчлөлт оруулсныг Санхүүгийн зохицуулах хороо баталжээ. Шинэ журмаар  “Топ 20” индексийн багцыг шинэчилж “Мик холдинг”, “Шивээ Овоо” компаниуд нэмэгдсэн байна.

Индексийн тооцооллыг илүү нарийвчлалтай, зах зээлийн бодит хандлагад нийцүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог.

Журмаар хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын эзэмшил дэх хувь хэмжээг хасч тооцохоор болжээ. Түүнчлэн II улиралд багтан анхны давхар бүртгэлтэй компани Монголын Хөрөнгийн биржид гарах юм байна. 

Монгол брэнд