top banner

Е.Медведева: Би чадах бүхнээ хийсэн


2018-02-23 15:52:33
Зураг
КАННЫН. /РИА Новости/. “Чөлөөт үзүүлбэрт чадах бүхнээ хийсэн. Харамсах зүйл байхгүй” хэмээн Пёнчаны өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчин Евгениа Медведева мэдэгджээ.

Чөлөөт үзүүлбэрт тэрбээр өөрийн нутаг нэгт тамирчин А.Загитоватай ижил үнэлгээ авсан хэдий ч нийлбэр дүнгээр 1,31 оноо дутсанаар хоёрдугаар байрт орсон юм.

“Миний дотор нуугдаж байсан бүх сэтгэл хөдлөлийг би мэдэрлээ. Энд байхын тулд би маш их хичээл зүтгэл гаргаж, үзүүлбэртээ өөрийгөө бүрэн зориулсан. Харамсах зүйл надад алга. Би хийж чадах бүхнээ хийсэн” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд