top banner

Беларусь улс хоёр дахь алтан медалиа хүртлээ


2018-02-23 17:19:09
Зураг

ПЁНЧАН. /Би-Би-Си/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын биатлоны эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд Беларусын баг алтан медаль хүртсэн тухай “Би-Би-Си” агентлаг мэдээлэв.

Беларусийн тамирчин Надежда Скардино, Ирина Криуко, Динира Алимбекова болон Дарья Домрачева нар 24 км замыг 1 цаг 12 минут 3.4 секундын хугацаанд туулж, нэгдүгээр байрт орсон байна.

Швед улсын баг 10,7 секундээр хоцрон хоёрдугаар байрт орж, харин Франц улсын баг Шведийн багаас 6,9 секундээр хоцорч, хүрэл медалийн эзэн болсон байна.  
  
 
Н.Мишээл

Монгол брэнд