top banner

Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ


2018-02-23 18:28:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Д.Батжаргал тус улсын "Корокоро" сэтгүүлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд ""Корокоро" сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна" гэжээ.
Н.Туяа

Монгол брэнд