top banner

Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ


2018-02-23 18:40:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилжээ.
Засаг даргаар нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Цэцэд мэдээлэл ирүүлжээ.
Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хийхээр товлоод байна. 
Н.Туяа

Монгол брэнд