top banner

Энэ сарын 26-наас ихэнх нутгаар хүйтэрч, цас орно


2018-02-24 09:47:30
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан  шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орно.

Салхи 25-нд зарим газраар секундэд 12-14 метр, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 26, 28-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

Монгол брэнд