top banner

Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангав


2018-02-24 11:56:06
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсийн 1 болон 2 дугаар бүсэд хамаарч байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасагт  5270 агаар цэвэршүүлэгчийг нийлүүлжээ.

Агаар цэвэршүүлэгч  худалдан авах гэрээг нийт 9 аж ахуй нэгжтэй байгуулсан байна. Түүнчлэн  зөвхөн  дээрх бүс гэлтгүй нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар" төслөөс  908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг  сургууль цэцэрлэгт нийлүүлжээ. Одоо олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байгаа аж.

Б.Туул


Монгол брэнд