top banner

Жилд 300 мянган тн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ


2018-02-24 12:12:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг  хязгаарлах гэж байгаатай холбогдуулан  сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон үйлдвэрлэл явуулах бололцоотой 8 үйлдвэр, “Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-иудын хоёр уурхайтай газар дээр нь очиж танилцан дүгнэлтээ гаргасан байна. 

“Монгол шахмал түлш нэгдэл”-д  гишүүнээр элссэн  11 аж ахуй нэгж жилдээ  300 мянган тонн  сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.  Мөн Дулааны II цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргасан. Иймд сайжруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдаж байгаа тул тус ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Б.Туул   

Монгол брэнд