top banner

Боксчин Э.Цэндбаатар Софид алтан медалийн төлөө хүч үзнэ


2018-02-24 12:27:54
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын нийслэл Софи хотноо “Странджа-2018” боксын олон улсын тэмцээнд хүчээ сорьж буй Э.Цэндбаатар Казахстаны боксчныг илт илүүрхснээр хүрэл медалийн болзол хангалаа.

Тэр
бээр өнөөдөр алтан медалийн төлөөх тулаанд тэмцээн зохион байгуулагч орны тамирчинтай хүч үзнэ. Энэ тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, “Рио-2016” олимпийн наадмын Ү байрын шагналт Э.Цэндбаатар нар тулалдахаар зорьсон юм.

Б.Чинзоригийн хувьд Украины боксчинд ялагдсанаар медалиас мултрав. Украин
ы тамирчны хөмсөг задарсан тул оноо тоолсноор манай Б.Чинзориг ялагдал хүлээжээ. ОУХМ Б.Чинзориг хэдхэн хоногийн өмнө Унгарт болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.
 

Д.Өлзий


Монгол брэнд