top banner

Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээж магадгүй


2018-02-26 17:18:22
Зураг
МОСКВА./РИА Новости/. Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг мягмар эсвэл лхагва гарагт сэргээж магадгүй гэж Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ гишүүн Шамиль Тарпищев мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Тэрбээр мэдэгдэхдээ “Хоккейн болон цанын тамирчдын шинжилгээг явуулж дуустал хүлээх хэрэгтэй. Харин үлдсэн бусад тамирчны шинжилгээний үр дүн цэвэр гарсан” гэжээ.

“Сочи-2014” өвлийн олимпийн үеэр зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр ОУОХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг хасч, Пёнчаны өвлийн олимпийн наадамд Оросын баг тамирчдыг Оросын төрийн далбаан дор бус олимпийн далбаан дор оролцохыг зөвшөөрсөн юм. Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг Пёнчаны өвлийн олимпийн тоглолт дуусахаас өмнө сэргээх боломжтой байсан хэдий ч сэргээшийн шинжилгээнд Оросын хоёр тамирчин унасан учир гишүүнчлэлийн эрхийг энэ олимп дуусахаас өмнө сэргээгүй юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд