top banner

ОУОХ-ны гишүүн: Мельдоний бол аспиринтай адилхан эм


2018-02-26 17:43:30
Зураг
МОСКВА. /РИА Новости/“Мельдоний бол аспиринтай адилхан эм. Оросын кёрлингийн тамирчин Александр Крушельницкийд тохиолдсон явдал аль ч улсын тамирчинд тохиолдож болох байсан” гэж үзэж байгаагаа Олон улсын цанын холбооны тэргүүн бөгөөд Олон улсын олимпийн хорооны гишүүн Жанфранко Каспер мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Иймэрхүү явдал хэнд ч тохиолдож болно. Мельдоний бол аспиринтай л адилхан эм. Хэвлэлүүд энэ дэмий яриагаа зогсоох цаг болсон. Бид Оросын залуу тамирчдад цэвэр гэдгийг нь батлах боломж олгох ёстой” гэжээ.

Түүнчлэн тэрбээр “Йим төрлийн эм нь кёрлинг зэрэг хүч тамир бага шаардах спортын төрөлд гаргах амжилтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь юу л бол” гэж нэмж хэлжээ.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Александр Крушельницкийн цусанд сэргээшийн төрөлд хамаарах “мельдоний” хэмээх бодис байгаа нь тогтоогдсон тул тэрбээр медалиа буцаан өгсөн юм.
Э.Аянзаяа 


Монгол брэнд