top banner

Дэлхийн гар утасны хамгийн том үзэсгэлэн худалдаа Испанид болж байна


2018-02-27 17:15:49
Зураг
БАРСЕЛОН. /Синьхуа/. Гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниуд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ Испанийн Барселон хотод дэлгэн тавьж байна.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, "Мobile World Congress" хэмээх дэлхийн гар утас үйлдвэрлэгчдийн хамгийн том үзэсгэлэн худалдаа даваа гарагт Барселон хотод нээгдсэн байна. 2016 оноос хойш жил бүр зохион байгуулсаар буй энэ арга хэмжээний үеэр гар утас үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаас гадна харилцан туршлага солилцдог аж. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Испанийн хаан VI Филипп  оролцсон байна.

Энэ оны үзэсгэлэнд дэлхийн 2300 гаруй компани оролцож байгаа аж. Тэдгээрийн бүтээгдэхүүнүүдийг 200 орноос 108 мянган хүн ирж үзнэ гэсэн тооцоог үзэсгэлэнг зохион байгуулагчид гаргажээ.

Н.Мишээл

Монгол брэнд