top banner

“Хонда” компани Хятадын зах зээлээс 370 мянга гаруй автомашиныг эргүүлэн татна


2018-02-28 13:50:30
Зураг
Бээжин /ТАСС/. “Guangqi Honda Automobile Co” компани аюулгүйн дэртэй холбоотой асуудлын улмаас Хятадын зах зээлээс 373 мянга 371 автомашиныг эргүүлэн татах төлөвтэй байна. Хятадын “Global Times” сонины мэдээлснээр, БНХАУ-ын Чанарын хянан шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас тус автомашинуудыг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн эргүүлэн татах аж.  
 
Эргүүлэн татах автомашинуудад Accord, Fit, Crosstour, City болон Eventus S1 маркийн машинууд багтжээ. Хөдөлгүүрийн доголдлын улмаас CR-V болон Civic маркийн 350 мянга орчим машиныг эргүүлэн татахаар болсноо Японы машин үйлдвэрлэгч “Хонда” компани өмнө нь зарлаж байсан билээ. 
 
Албан ёсны статистик мэдээгээр 2017 онд автомашин үйлдвэрлэгчид үйл ажиллагааны доголдолтой 20 сая гаруй автомашиныг БНХАУ-ын зах зээлээс эргүүлэн татсан байна.
 
Б.Амарсайхан 


Монгол брэнд