top banner

"Цас, цааны баяр-2018" боллоо


2018-02-28 22:05:25
Зураг
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс “Цас, цааны баяр” арга хэмжээг энэ сарын 25-нд Рэнчинлхүмбэ сумын хойд талын Зөөлөн ууланд зохион байгууллаа.
Олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгальтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас,цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор дээрх баярыг зохион байгуулж байгаа ажээ.
Энэ үеэр сум болон багийн хамт олон хээрийн отог үүсгэж үндэстэн ястныхаа онцлогийг харуулсан хээрийн цайгаар иргэдийг дайлж тэмцээн уралдаанаар өрсөлджээ.
Хөвсгөл аймагт дархад, цаатан, урианхай халх, хотгойд, буриад гэсэн олон ястан аж төрж амьдардаг юм. 
Б.Гантуяа
 



Монгол брэнд