top banner

Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээжээ


2018-03-01 10:14:25
Зураг
МОСКВА. /Би-Би-Си/. Сэргээшийн дуулианаас болж түдгэлзүүлээд байсан Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ сэргээжээ. Энэ тухай ОУОХ-ны гишүүн Шамиль Тарпищев мэдэгдсэн байна. Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсний улмаас Пёнчаны өвлийн олимпийн наадамд Оросын баг тамирчид олимпийн далбаан дор оролцсон билээ.

Гэсэн хэдий ч Оросын паралимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа юм. Энэ нь удахгүй болох паралимпийн тэмцээнд Оросын баг тамирчид олимпийн далбаан дор оролцоно гэсэн үг. Оросын паралимпийн гишүүнчлэлийг сэргээх тухай асуудлыг паралимпийн тэмцээн дуусахаас өмнө хэлэлцэх аж.

Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг Пёнчаны өвлийн олимпийн тоглолт дуусахаас өмнө сэргээх боломжтой байсан хэдий ч сэргээшийн шинжилгээнд Оросын хоёр тамирчин унасан учир гишүүнчлэлийн эрхийг энэ олимп дуусахаас өмнө сэргээгүй юм.
Э.Аянзаяа 
 

Монгол брэнд