top banner

Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ


2018-03-01 10:47:40
Зураг
ПЁНЬЯН. /Синьхуа/. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон Орос улс шинжлэх ухааны салбарт болон эрдэм шинжилгээний судалгааны хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт лагва гарагт гарын үсэг зурлаа гэж Солонгосын төв цахилгааны мэдээний агентлаг (СТЦМА) мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Умард Солонгосын Шинжлэх ухааны академийн Унжон салбар болон Оросын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын салбар хооронд 2018 - 2020 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

БНАСАУ-ын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Жон Чол болон ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Валентин Сергиенко нар гэрээнд гарын үсэг зурсан аж.
 

Н.Мишээл

Монгол брэнд