top banner

Мөсний баяраар хүн бүр монгол үндэсний хувцсаараа гоёжээ


2018-03-01 13:00:54
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завханд "Мөсний шагайн" наадгайг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор мөсний баярыг зохион байгуулж 230 гаруй хүн оролцлоо.  
Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар тогтоол,  аймгийн Засаг даргын 2017 оны А/28 тоот захирамжийг хэрэгжүүлэх, үндэсний уламжлалт "Мөсний шагайн" наадгайг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Улиастай сумын  албан байгууллага, иргэдийн дунд энэхүү баярыг зохион байгуулжээ.

Энэ үеэр мөсний баярт оролцож буй болон хүрэлцэн ирж үзэж сонирхож буй иргэд монгол үндэсний дээл хувцсаар ижилсэж ирсэн нь онцлогтой байв.  Мөн үеэр "Мөсний шагайн тэмцээн", "Тэшүүрийн тэмцээн" "Бүрэн Монгол хувцас хэрэглэлтэй хос шалгаруулах тэмцээн", "Бүжгийн тэмцээн" гэсэн дөрвөн төрлөөр нийт 26 байгууллага аж ахуйн нэгжийн 30 баг тамирчид оролцож өрсөлдлөө.  Тэмцээний дөрвөн төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 325-р анги, дэд байрыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, гуравдугаар байрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын баг тус тус эзэлж мөнгөн шагналаар шагнууллаа.  

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд