top banner

“Оюутолгой” 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлнө


2018-03-01 17:55:32
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч өнгөрсөн оны хоёрдугаар сард Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Тэгвэл Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгаж хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Тодруулбал уг захиргааны хэрэг нь  Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Ингэснээр “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр болж байна.  Мөн цахилгаан эрчим хүч худалдан авахтай холбоотой зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт нэмж төлөхөөр болж буйг ГЕГ-аас мэдэгдлээ.

Б.Заяа

Монгол брэнд