top banner

Мэдээлэл зүйн хичээлийг компьютергүйгээр зааж байжээ


2018-03-01 21:19:21
Зураг
ГАНА. /би-би-си/. Сурагчдадаа мэдээлэл зүйн хичээлийг компьютергүй заадаг Гана улсын багш цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа тухай “Би-би-си” агентлаг мэдээлэв.

Тус улсын Кумаси суурингийн уг багш нь хүмүүсийн мэддэг “Microsoft Word” программыг хичээлийн самбар дээр шохойгоор нарийвчлан зурсан байна. Тэрээр "Фэйсбүүк" хуудастаа тавьсан зургийнхаа хажууд “Ганад мэдээлэл зүйн хичээл заах хөгжилтэй” гэж бичсэн байжээ.

Цахим хуудсаар багшийн зургуудыг олон мянган удаа дамжуулсны дараа “Microsoft” компани түүнд иж бүрэн шинэ компьютер явуулахаар амласан байна.
 


 Н.Мишээл

Монгол брэнд