top banner

Хоёр сартай хүүхдүүдийг уушигны хатгалгааны эсрэг вакцинд хамруулна


2018-03-02 10:20:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг уушигны хатгалгааны (пневмококкийн) эсрэг 13 цэнт вакцинаар  дархлаажуулж эхэллээ.

Дэлхий нийтэд жил бүр 0-5 насны 541 мянган хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байгаа бөгөөд энэ нь Стрептококк пневмони хэмээх нянгийн  халдвараас үүсдэг байна. Монгол Улсад хийсэн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн 61 хувь нь Стрептококк пневмони нянг тээдэг гэсэн дүн гарчээ. Тиймээс нярайг эндэхээс хамгаалах зорилгоор дэлхийн 95 улсад хэрэглэж байна 13 цэнт вакциныг Монгол Улсад нэвтрүүлж буй юм.

Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Вакциныг дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна.
Ч.Ариунболд

Монгол брэнд