top banner

Элэгний хорт хавдрыг лабораторийн нөхцөлд ургуулжээ


2018-03-02 15:27:15
Зураг
СИНГАПУР. /ТАСС/. Сингапурын хэсэг эрдэмтэд элэгний хорт хавдрыг лабораторийн нөхцөлд ургуулж чаджээ. Үүний зорилго нь ийм төрлийн өвчнийг анагаах  үр дүн сайтай эмийг гарган авахад чиглэж байгаа юм. Энэ тухай “The Straits Times” сонинд бичжээ.
 
Судалгааны багийн удирдагч Элиза Фон ярихдаа “элэгний хорт хавдрыг эмчлэх аргыг туршихад одоо долоо хоногийн хугацаа эсвэл түүнээс арай их хугацаа орохоор байна. Эмийг хүмүүс дээр туршихад олон сарын хугацаа шаарддаг” гэжээ.
 
Түүний хэлснээр, хүний бие организмтай ижил орчин нөхцлийг бий болгох нь эрдэмтдийн хувьд гол асуудлуудын нэг байжээ. Учир нь, өөр орчинд хорт хавдрын эсүүд мутацид орж магадгүй юм. Эрдэмтэд хавдрын эсийг лабораторийн нөхцөлд амьд байлгаж, тэдгээрийг генийн өөрчлөлтөд оруулж чадсан байна.
 
Төслийн удирдагч профессор Гэнри Юй-гийн хэлснээр, энэхүү нээлт нь элэгний хорт хавдрыг анагаах үр дүнтэй эмийг гарган авах боломжийг олгох аж.
Э.Аянзаяа


Монгол брэнд