top banner

99 настай усанд сэлэгч дэлхийн дээд амжилтыг эвджээ


2018-03-02 15:33:06
Зураг
КВИЙНСЛЭНД. /Би-би-си/. Австралийн 99 настай усанд сэлэгч 50 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд өөрийн насны ангилалд дэлхийн дээд амжилтыг эвдэж чадсан тухай “Би-би-си” агентлаг мэдээлжээ.

Жорж Коронс гэдэг өндөр настай тамирчин Австралийн Квийнслэнд муж улсад зохион байгуулсан албан ёсны тэмцээнд 56,12 секундэд барианд орсноор 100-104 насны ангилалд шинэ дээд амжилт тогтоосон байна.

Ноён Коронс дөрөвдүгээр сард 100 нас хүрэх учраас түүний амжилтыг тооцох боломжтой юм. Тэрээр дэлхийн дээд амжилт тогтоосондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.


Н.Мишээл

Монгол брэнд