top banner

300 малчинд хүнс тэжээлийн тусламж үзүүлэхээр боллоо


2018-03-02 17:03:18
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй, Хүрмэн, Баян-Овоо сумын 300 малчинд хүнс тэжээлийн тусламж үзүүлэхээр боллоо.
Тус аймгийн Улаанзагалмайн хороон дээр уг тусламжийг хэрхэн малчдад хүргэх талаар сургалт өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар болон уг аянд хамрагдаж байгаа сумдын төлөөлөл оролцлоо. Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хариуцсан ахлах н.Гантулга хүрэлцэн ирж  энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. 
Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс долоон аймгийн 15 сумыг сонгон, сум тус бүрээс 100 малчинд хүнс тэжээлийн болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлэх аян зохион байгуулж байгаа аж. Уг аянд Өмнөговь аймгаас Сэврэй, Хүрмэн, Баян-Овоо сумууд сонгогдсон байна. Нийт малчин өрхөөс хөгжлийн бэрхшээтэй болон өндөр настан иргэнтэй,  өрх толгойлсон, 200 хүртэлх малтай өрх, олон хүүхэдтэй зэргийг харгалзан сонгон авсан байна. Тус аянаар дамжуулан нэг айлд хоёр хайрцаг тусламж хүрэх бөгөөд 1 хайрцагт нь малын тэжээл, амин дэм, харин нөгөө хайцагт нь гурил, будаа, сахар зэрэг 150 мянган төгрөгийн тусламж байх юм.
Энэхүү аян энэ сарын 10-аас малчдад хүрч эхлэх ажээ.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд