top banner

Баяндалай сумаас Даланзадгад хүртэлх замыг найман цагт тууллаа


2018-03-02 17:20:01
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Даланзадгад сум хүртэл өртөөчилсөн гүйлт хийлээ. 
Марафон гүйлтийн тамирчин Б.Буджаргал нь энэ жил дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилготойгоор манай аймгийн Баяндалай сумын  Буянт зусланд бэлтгэлээ хийж байгаа юм. Өнгөрсөн жил тэрээр 1200 км замыг 10 өдөр туулсан бол одоо 1555 км замыг туулах зорилго тавьж байгаа гэнэ. Энэ удаад Баяндалай сумынхантай хамт тус сумаас Даланзадгад сум хүртэл 90км замын өртөөчилсөн гүйлтийг хийлээ.
Уг гүйлтэд Баяндалай сумын ЗДТГ, ЕБСургууль, эмнэлэгийн газрын ажилчид, иргэд, сурагчид, малчид гээд олон хүн оролцсон байна.  Тэд өглөөний 8 цагт Баяндалай сумаас гарч замын дундаас зарим нь буцсан ч 12 хүний хамт  90км замыг найман цагт тууллаа. 
Марафон гүйлтийн тамирчин, гүйлтийн спортын мастер Б.Буджаргал нь АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны хооронд болох  тэмцээнд оролцон дэлхийн гүйлтийн дээд амжилтыг эвдэх зорилго тавин бэлтгэлээ хийж байна.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд