top banner

Зүрх судасны хөгжилд чухал үүрэгтэй ген илрүүлжээ


2018-03-02 20:27:23
Зураг
ВАШИНГТОН. /Синьхуа/. Хятадын эрдэмтэн судлаачид зүрхийг хүрээлсэн мэдрэлийн судлууд болон венийн судсуудын хөгжилд чухал үүрэгтэй генийг илрүүлсэн тухай саяхан нийтлэгдсэн судалгааны тайланд тэмдэглэжээ.   

АНУ-ын “Шинжлэх ухааны дохио” сэтгүүлд мягмар гарагт нийтлэгдсэн судалгааны дүгнэлтэд өгүүлснээр, титэм судасны өвчин зэрэг дэлхий дээр нас баралтын гол шалтаг болоод байгаа өвчнүүдийг анагаах болон урьдчилан сэргийлэх аргыг сайжруулахад энэхүү  нээлт нэлээд тус дөхөм үзүүлэх юм байна.

Шанхайн Хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрдэмтэн Жан Жэнь болон түүний мэргэжил нэгтнүүд “Wdpcp” гэж нэрлэсэн энэ ген нь титэм судасны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хулгана дээр судлан нарийн тогтоосон ажээ.   


 Н.Мишээл

Сурталчилгаа
Монгол брэнд