top banner

Хятад улсад 2022 онд квантын компьютерийг зохион бүтээнэ


2018-03-05 13:07:57
Зураг
БЭЭЖИН./ТАСС/. Хятад улс 2022 он гэхэд 50 кубитын хүчин чадалтай хэт хурдан квантын компьютерийг зохион бүтээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын ШУА-ын гишүүн, нэрт квантын физикч Пань Зяньвэй мэдэгджээ. 
 
“Бид ойрын 5 жилийн хугацаанд дээр дурдсан хүчин чадал бүхий комьютерийг зохион бүтээх тодорхой зорилтыг өмнөө тавьсан” гэж  тэрбээр ярьсан байна.
 
Эрдэмтний ярьснаар, өнгөрсөн таван жил нь Хятадын инновацийн технологийн хөгжлийн алтан үе байжээ. “Цаашдаа бид шинжлэх ухаан-техникийн салбарт томоохон зүйлүүдийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэрбээр онцлон хэллээ.
 
Өнгөрсөн оны 5 дугаар сард Пань Зяньвэй мэдэгдэхдээ “манай багийн эрдэмтэд  одоо дэлхий дээр байгаа хамгийн тэргүүний технологи бүхий компьютеруудаас 24 мянга дахин хурдан ажиллаж чадах компьютерийн загварыг хийж чадлаа” гэж байв.
 
Квантын компьютер бол сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанд хамгийн ихээр анхаарал татаж буй асуудал юм.  
 
Орчин үеийн компьютерийн мэдээллийн нэгж нь бит бөгөөд 0 ба 1 гэсэн хоёр тэмдэгтээс бүрддэг билээ. Харин квантын компьютерийн мэдээллийн нэгж нь кубит бөгөөд энэ нь супер байршил буюу 0 ба 1 гэсэн хоёр тоогоор нэгэн зэрэг илэрхийлэгдэнэ. Үүний дүнд тооцоолон бодох хурд эрс нэмэгдэж, орчин үеийн суперкомпьютерүүдийн бодож чадахгүй байгаа бодлогуудын хариуг олж чадах юм.
 Э.Аянзаяа 
 


Монгол брэнд