top banner

Оскарын шагнал гардуулах ёслол өндөрлөлөө


2018-03-05 18:35:22
Зураг
ВАШИНГТОН. /РИА Новости/. Оскарын шагнал гардуулах 90 дэх удаагийн ёслол өнөөдөр Лос Анжелес хотын “Dolby” театрт болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчдаас танилцуулж байна.  

Хамгийн гол шагнал болох “Шилдэг кино” төрөлд Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” шалгарчээ. Оскарын шагнал гардуулах ёслолд нийт 13 төрөлд нэр дэвшээд байсан тус бүтээл нь мөн “Шилдэг тайз засал”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг хөгжмийн зохиолч” зэрэг өөр 3 төрөлд шагнал хүртсэн байна.



Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын нэгэн анхаарал татсан үйл явдал бол NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 5 удаагийн аварга, 2 удаагийн олимпийн аварга Кобе Брайант “Шилдэг богино хэмжээний анимейшн буюу зурмал, хөдөлгөөнт кино”-ны төрөлд “Dear Basketball” киногоор Оскарын шагнал хүртсэн явдал юм. Энэхүү кино нь К.Брайантын 2015 онд зодог тайлах тухайгаа илэрхийлэн бичиж байсан шүлгийнх нь анимейшн болгосон хувилбар аж.


“Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд “Three Billboards Outside Ebbing, Missouriкиноны гол дүрд тоглосон жүжигчин  Фрэнсис Макдорманд шалгарчээ. Тус төрөлд Салли Хокинс (“The shape of water”), Марго Робби (“I8 Tony”), Сирша Ронан (“Lady bird”) болон Мерил Стрип (“The Post”) нар нэр дэвшсэн юм.


“Darkest hour” түүхэн кинонд Уинстон Черчиллийн дүрийг бүтээсэн жүжигчин Гэри Олдман “Шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд Оскарын шагнал хүртжээ.  Энэ төрөлд Тимоти Шаламе (“Call Me by Your Name”), Дэниел Калуя (“Get out”),  Дэниел Дэй-Льюис ("Phantom Thread") болон Дэнзел Вашингтон ("Roman J. Israel, Esq.") нар нэр дэвшсэн юм.



“Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд тоглосон америкийн жүжигчин Сэм Рокуэлл шалгарчээ. Тэрбээр бидний сайн мэдэх "Ногоон зурвас" кинонд тоглож байсан билээ. 



“Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд “I,Tony” кинонд тоглосон жүжигчин Эллисон Женни шалгарсан байна.



“Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд “Coco”



“Шилдэг кино зохиол” төрөлд “Get out” киноны зохиолч Жордан Пил Оскарын шагнал авчээ.


“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Чилийн найруулагч Себастьян Лелиогийн  “A Fantastic Woman” кино шалгарсан байна.


 
Шилдэг баримтат кино төрөлд Орос дахь сэргээшийн дуулиан шуугианы тухай өгүүлэх “Icarus” баримтат кино шалгарсан байна.


Э.Аянзаяа 


Монгол брэнд