top banner

“Гоо сарнай” шилдэг эмэгтэйчүүдээ шалгарууллаа


2018-03-06 15:00:50
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Гоо сарнай-2018" ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь байгууллага, салбарын хамт олноо манлайлан, аймаг орон нутаг, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг эмэгтэйг тодруулж, тэдний үнэ цэнийг өргөж алдаршуулж байгаагаараа онцлог юм. 

"Гоо сарнай 2018" ёслолын арга хэмжээнд 300-аад эмэгтэйчүүд оролцсоноос Боловсролын салбарын шилдэг эмэгтэйгээр Ихтамир сумын ЕБС-ийн багш Л.Даваахүү, эрүүл мэндийн шилдэг эмэгтэйгээр Булган сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч А.Сурмаажав, соёл урлагийн шилдэг эмэгтэйгээр хоёрдугаар сургуулийн багш Б.Энхжаргал, банк санхүүгийн шилдэг эмэгтэйгээр Т.Байгалмаа, хууль эрх зүйн салбарын шилдэг эмэгтэйгээр өмгөөлөгчдийн холбооны дарга В.Удвал, бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Х.Лхагвасүрэн, ХХАА-н салбарын шилдэг эмэгтэйгээр Тариат сумын малчин С.Баттөр, төр нийгмийн шилдэг эмэгтэйгээр ХХҮХ-ийн мэргэжилтэн Т.Тамир, хүмүүнлэгийн салбарын шилдгээр “Гэрэл” клуб тус тус шалгарчээ.

Тус арга хэмжээгээр зөвхөн шилдгүүдийг шалгаруулаад зогсохгүй эмэгтэй хүний гоо сайхан, дотоод мөн чанар, гоозүй, ёс суртахуун, мэдлэг оюунаа хэрхэн тэлж, өөрийгөө хөгжүүлэх вэ? зэрэг эмэгтэй хүнд хамааралтай сэдвүүдээр мэдээлэл өгч, мэдлэг нэмсэн сургалтыг явуулсан юм.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд