top banner

Ховдын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Ч.Уранчимэгийг 100 хувийн саналаар сонгов


2018-03-07 11:18:30
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Дэлхийн байгаль хамгаалах сангаас хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “ Эмэгтэйчүүдийн эрх” асуудал дэвшүүлсэн уулзалт хэлэлцүүлгийг Ховд аймагт анх удаа амжилттай зохион явууллаа.
Тус уулзалт хэлэлцүүлэг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт болж Ховд аймгийн 17 сумын төлөөлөгч эмэгтэйчүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын манлайлагч эмэгтэйчүүд оролцож үзэл бодлоо илэрхийлэн дуу хоолойгоо хүргэж харилцан санал бодлоо солилцлоо. Чуулганыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг нар нээж Ховд аймгийнхаа бүх эмэгтэйчүүд, ээжүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Ц.Номинчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл нар өнөөгийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан юм. Тус арга хэмжээнд Монголын манлайлагч эмэгтэйчүүдийн нэг болох “Гал голомт” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө урилгаар оролцож “Гэр бүл дэх эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг хөгжлийн нэг тулгуур болох нь” сэдвээр илтгэл тавьсан нь олны талархлыг хүлээж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох санал асуулга явагдаж нийт 350 төлөөлөгч эмэгтэйчүүдийн 100 хувийн саналаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгийг Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүнээр сонгосон байна.
 
                                                                                                                             А.Бямбасүрэн


Монгол брэнд