top banner

Салбар хоорондын хамтын ажиллагааны сургагч багш бэлтгэх семинар болов


2018-03-07 12:21:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д шувууны томуугийн вируст хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай сургалтын материал боловсруулах, сургагч багш бэлтгэх семинар болов.

Уулзалт семинарт “Томуугийн А/H7N9/ вирүсийн шинж төрх”, “Шувууны томуу өвчний дэлхий дахины болон бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал”, “Шувууны томуу өвчин, тандалт судалгааны сүүлийн 3 жилийн тойм”, “Томуугийн А хүрээний шинэ вирүсийн эмнэл зүй”, “Томуугийн А/H7N9/ вирүсийн халдварын үед сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, био аюулгүй байдал” гэх мэт сэдвээр судалгаа шинжилгээний илтгэл тавьсан байна.

Мөн “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын танилцуулга хийж, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн мэдээлэл, харилцаа”-ны мэдээлэл өглөө.

Уулзалт семинарт ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.

Д.Өлзий

Монгол брэнд