top banner

Банкны салбарынхантай бизнесийн орчныг таатай байлгах талаар санал солилцлоо


2018-03-09 08:52:08
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга аймагтаа үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Булган суманд малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, нийтийн хоол үйлвэрлэл эрхлэгч нарын үйл ажиллагааг хориглосон юм. Тиймээс бизнесийн байгууллага, худалдаа эрхлэгчдийн орлого буурч, санхүүгийн бэрхшээл багагүй тулгарч байгааг харгалзан аймгийн удирдлага банкны захирал, эрхлэгч нартай уулзаж, гамшгийн үед ард иргэдээ дэмжих, зээлийн эргэн төлөлтөнд уян хатан бодлого баримтлах боломж, арга замын талаар санал бодлоо солилцсон байна.
Булган суманд бар, кафе, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй цэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн зарим банкны зээлтэй байдаг аж. Мөн аймгийн хэмжээнд малчны зээлтэй иргэд зээлийнхээ нөхцөлийг өөрчлөх, хугацааг сунгах талаар зарим банкны салбарт санал ирүүлсэн байна.
М.Батжаргал


Монгол брэнд